HR Manager


Албан тушаал: Хүний нөөцийн менежер

Ажлын байрны зорилго

Байгууллагын хүний нөөцийн бодлого, үйл ажиллагааг хэрэгжүүлэх, хүний нөөцийн бүрдүүлэлт, сонгон шалгаруулалт, хөдөлмөрийн харилцаа, бичиг баримтын бүрдүүлэлт, ажилтнуудын цаг бүртгэл болон дотоод журмын хэрэгжилтийг хангах замаар байгууллагын хэвийн үйл ажиллагааг дэмжин ажиллах.

Гүйцэтгэх үндсэн үүрэг

  • Байгууллагын сул орон тооны сонгон шалгаруулалтыг зохион байгуулах
  • Ажилтны бүрдүүлэлт, ярилцлага, үнэлгээ хийх, сонгон шалгаруулалтын процессийг хариуцах
  • Хүний нөөцтэй холбоотой албан бичиг боловсруулах, хөтлөх, архивлах
  • Байгууллагын дотоод журам, хөдөлмөрийн харилцааны баримт бичгийн хэрэгжилтэд хяналт тавих
  • Ажилтнуудтай хөдөлмөрийн гэрээ байгуулах, өөрчлөлт шинэчлэлт хийх
  • Ажилтнуудын хувийн хэрэг, албан тушаалын бүртгэл хөтлөх
  • Байгууллагын оффисын сар бүрийн хангамжийн захиалга, бүрдүүлэлтийг хариуцах
  • Ажилтнуудын цаг бүртгэл, ирцийн тайлан гаргах
  • Хүний нөөцийн үйл ажиллагаатай холбоотой тайлан мэдээ боловсруулж удирдлагад танилцуулах
  • Ажлын байрны тодорхойлолтод заасан бусад чиг үүргийг хэрэгжүүлэх

Ажлын байранд тавигдах шаардлага

  • Хүний нөөцийн менежмент, бизнесийн удирдлага болон холбогдох чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
  • Мэргэжлээрээ 2 ба түүнээс дээш жилийн ажлын туршлагатай
  • Хөдөлмөрийн харилцаа, хүний нөөцийн хууль эрх зүйн мэдлэгтэй
  • Баримт бичиг боловсруулах, тайлан мэдээ бэлтгэх чадвартай
  • Компьютерийн хэрэглээний программууд дээр чөлөөтэй ажиллах чадвартай
  • Цаг сайн баримталдаг, хариуцлагатай
  • Идэвх санаачилгатай, нягт нямбай
  • Удирдан зохион байгуулах болон харилцааны ур чадвартай
  • Ажлын ачаалал даах, багаар ажиллах чадвартай

Ур чадварын шаардлага

  • Харилцааны өндөр соёлтой
  • Асуудал шийдвэрлэх, дүн шинжилгээ хийх чадвартай
  • Нууцлал хадгалах ёс зүйтэй
  • Төлөвлөлт, зохион байгуулалтын өндөр чадвартай

Хэрэв та дээрх ажлын байрны талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл [email protected] мөн 9009-2332 дугаараар холбогдоно уу.

See also

要針對這個職缺調整履歷嗎?

目前無法檢查您與這個職缺的符合程度;請先將履歷加入個人檔案,下次即可查看。

A new version of freehire is available